2010
Патриархын адислал авах тухайгаа би хэнтэй ярих вэ?
2010 оны долдугаар сар


Патриархын адислал авах тухайгаа би хэнтэй ярих вэ?

Тэргүүн Зөвлөлийн Хоёрдугаар зөвлөх, Ерөнхийлөгч Жеймс И.Фауст (1920–2007): “Патриархын адислал бол уг адислалын мөн чанар, ач холбогдлыг ойлгохоор хангалттай төлөвшсөн, Сүмийн итгэлтэй гишүүдэд өгөгддөг нэн өвөрмөц, гайхалтай онцгой боломж юм. Бусад олон адислалын адил патриархын адислал авахыг хүсч байгаа хүн эсвэл түүний гэр бүл хүсэлтээ гаргах ёстой.”1

Хэрэв та патриархын адислалаа авахад сүнслэг байдлын хувьд бэлэн болсон гэж бодож байгаа бол эхлээд ярилцлаганд орохын тулд бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчтэйгөө цаг товлох хэрэгтэй. Тэрээр патриархын адислалаа авахад таны бэлэн байгаа эсэхийг бас зохистой байдлыг тань тогтооно. Хэрэв тэр таныг бэлэн байна гэж үзэх юм бол танд зөвшөөрлийн бичиг олгоно. Дараа нь гадасныхаа патриархтай цаг тохирно.

Эшлэл

  1. Жеймс И.Фауст, “Your Patriarchal Blessing,” Tambuli, 1983 оны 6-р сар, 30.