2010
Бидний зай
2010 оны долдугаар сар


Бидний зaй

Анхдагчуудад хүндэтгэл үзүүлэх нь

Жил болгоны 7 сард, Сүмийн дэлхий даяарх гишүүд 1847 оны 7-р сарын 24-нд Солт Лейкийн хөндийд орж ирсэн анхдагчуудад хүндэтгэл үзүүлдэг. Нэгэн залуу охин энэ өдрийг хэрхэн тэмдэглэдгийг хуваалцсан юм.

“Заримдаа манай тойрог анхдагчуудад зориулсан үйл ажиллагаа явуулдаг” гэж Б.Анали хэлэв. (АНУ, Виржини муж, Бөрк) “Хүмүүс анхдагчууд шиг хувцаслаж, ихэнхдээ ямар нэгэн ‘аян’ хийдэг. Энэ аянаар зүгээр л явган явдаг. Бид мөн анхдагчуудын тухай ярьж, тэдний тоглодог байсан тоглоомоор тоглодог. Виржини муж улсад зун их халуун, чийглэг байдаг учраас бид энэ баярыг дандаа гадаа тэмдэглэдэг ньл яг л анхдагчууд ийм байсан болов уу гэж бодогдуулдаг.

“Миний хувьд гэвэл би Сүмийн түүхийн холбогдолтой ном байнга уншдаг. Эдгээр номуудыг уншсанаараа би анхдагчуудад илүү их талархалтай болсон юм. Тэд ямар хүнд бэрхшээл туулсныг би илүү сайн ойлгодог”.

Та нарын байгаа газарт Сүмийн анхны болон одоогийн анхдагчуудад хэрхэн хүндэтгэл үзүүлдэг вэ? Анхдагчууд гэдэг нь бусдын өмнө явах зам тавьж дагуулах бүх хүмүүс юм.

Миний дуртай судар

Хүүхдийн ангид байснаас хойш 2 Нифай 32:5 миний дуртай судар болсон. Учир нь энэ нь Ариун Сүнсний бэлэг аваад юу хийхийг зааж өгдөг. Та үүнийг хүлээж аваад зохистой байх ёстой. Тэгвэл Ариун Сүнс биднийг зөв замаар явахад удирдах болно.

Пийчес С., нас 16, Тринидад, Баруун Индиес

Хэрхэн гэрчлэлтэй болох вэ?

Сүмийн гишүүд бидний амьдралд гэрчлэл их чухал хэсэг байдаг. Гэрчлэлтэй болохын тулд, Моронайн хэлснийг хийх хэрэгтэй: Үнэн гэдгийг мэдэхийг хүссэн зарчим болон зааврыг зүрхэндээ тунгаан бодож тэгээд үүнийг үнэн эсэхийг Есүс Христийн нэрээр Бурханаас асуух хэрэгтэй. Энэ удирдамжийг дагаж итгэлээр асуусан хүмүүс үнэний гэрчлэлийг Ариун Сүнсний хүчээр олж авна (Моронай 10:3-5-ыг үз). Хэрвээ та нар зүрхэндээ буй бүх итгэлээрээ залбирвал, бидний Тэнгэрлэг Эцэг залбирлыг тань хариулах болно гэдгийг би гэрчилж байна.

Сонирхогч байхдаа би сурсан бүх зүйлсээ үнэн эсэхийг залбирч, Тэнгэрлэг Эцэгээс асуухаар шийдсэн юм. Надад ирсэн мэдрэмжийг дүрслэн хэлэх үгийг би хэзээ ч олж чадахгүй байх, гэвч би үүнийг Тэнгэрлэг Эцэгийн хариулт байсан гэдгийг мэднэ, учир нь би үүнээс олон адислал авсан.

Жорди Р., нас 20, Санто Доминго, Бүгд Найрамдах Доминикан Улс

“Тийм ээ, дэлхийгээс, өөр өөрсдийн цагт ирдэг бүх зүйл, хүмүүний тусын тулд мөн ашиглалтын тулд, нүд баясах хийгээд сэтгэл баярлуулах аль алиных нь тулд хийгдсэн болой” (С ба Г 59:18)

Баруун талд: анхдагчуудыг дуурайж байгаа нь Велден К.Андерсен; байгалийн гэрэл зургуудыг Диана Ван Кампен