2010
Есүс гэж хэн бэ?
2010 оны долдугаар сар


Есүс гэж хэн бэ?

“Есүс бол бидний хайртай найз. Тэр үргэлж ойрхон байдаг (Children’s Songbook, 58).

1. “Болгоомжтой бай! Үлэг гүрвэл ирж явна шүү!” гэж Тедди архиран, Көүлийн үлэг гүрвэлийг буйдан тойруулан хөөв.

“Хэн ч намайг зогсоож чадахгүй. Би үлэг гүрвэлийн хаан байна” гэж Көүл хэлээд үлэг гүрвэлээ хана дагуулан үсэргэнэ.

2. Ээж нь тэдэнд зууш авчирч өгтөл хөвгүүд чанга дуутай, өлсгөлөн үлэг гүрвэлүүд адил хөлөө дэвслэн байшин дотуур чанга чанга алхалж байв.

3. “Ханан дээр байгаа чинь хэн бэ?” гэж Тедди нимгэхэн зүссэн бяслаг идэх зуураа асуув.

“Мэдээж хэрэг, Есүс” гэж Көүл хариуллаа.

“Есүс гэдэг чинь хэн юм бэ?” гэж Тедди асуув.

Көүл юу гэж хариулахаа мэдсэнгүй. Хүн бүр Есүсийн тухай мэддэг гэж тэр боддог байж.

“Тэр тэнгэрт амьдардаг юм. Тэр бас бүх хүнд хайртай” гэсэн нь түүний хариулж чадах бүх зүйл байлаа.

“За за” гэж Тедди хэлээд, “Чи гадаа гармаар байна уу?” гэж асуув.

4. Көүл тэр орой аавыгаа ирэхэд залбирал хэлэхэд бэлтгэн орныхоо дэргэд өвдөг сөгдөв.

Өнөөдөр Теддитэй хамт сайхан тоглов уу?” гэж аав нь асуув.

“Тэгсээн. Бид хоёр элстэй талбайд үлэг гүрвэлээр тоглосон. Аав аа, Тедди надаас Есүс гэж хэн болохыг асуусан. Түүнд юу гэж ярихаа би мэдсэнгүй”.

5. Аав нь Көүлийн орны дээр ханан дээрх зураг уруу заав. Тэр бол хүүхдүүдээр хүрээлүүлсэн Есүсийн зураг байв. “Чи энэ зургийг хараад юу гэж боддог вэ?” гэж аав нь асуув.

6. “Би нэгэн цагт Есүс, Тэнгэрлэг Эцэг хоёртой хамт амьдрахсан гэж хүсдэг тухайгаа боддог. Бас Есүс дэлхий дээр амьдарч байхдаа хүмүүст хэрхэн сайхан ханддаг байсныг боддог” гэж Көүл хариуллаа.

7. “Тэгэхээр чи Теддид энэ хоёр зүйлийн тухай ярьж болно шүү дээ” гэж аав нь хэлэв.

“Магадгүй Тедди нэг өдөр надтай хамт сүм уруу очиж болох юм” гэж Көүл хэллээ. “Тэгээд тэр Есүсийн тухай бүр олон юм мэдэж болно. Энэ бас хөгжилтэй байх болно”.

8.Аав нь Көүлийн духан дээр үнсэв.

“Миний хүү сайн хүү шүү. Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёр хоёулаа чамаар бахархаж байгаа даа. Бас Тедди ч чам шиг сайн найзтай азтай хүү юм”.