2010
Эсэргүүцэн тэмцэх үү, зугтах уу эсвэл тэвчээд өнгөрөх үү?
2010 оны долдугаар сар


Биднийг дахин уулзтал

Эсэргүүцэн тэмцэх үү, зугтах уу эсвэл тэвчээд өнгөрөх үү?

Христийн шавь нарын хувьд бид шахалт хавчлагатай тулгарсан үед ямар сонголт хийх хэрэгтэй вэ?

Би 14 настай байхдаа тэр нэгэн өдөр юу хийхээ сайн мэдэхгүй байлаа. Дээрэнгүй нэгэн сурагч намайг сургуулийн гадна хананд налуулж зогсоогоод зодож байлаа. Намайг тойрон түүний зургаа долоон найз нь зогсож байсан учраас би зодохыг нь тэвчээд өнгөрүүлэхээр шийдсэн юм.

Тэр намайг цохиж, өшиглөв. Маш олон удаа шүү.

Эцэстээ тэр найзуудтайгаа хамт яваад өгсөн. Миний автобус ч ирж би орж суулаа. Буух зогсоол дээр иртэл би толгойгоо ч өндийлгөсөнгүй. Хэдийгээр тэр явдлаас хойш 50 жил өнгөрсөн ч, би тэр өдөр хулчийсан уу эсвэл Христэд итгэгчийн ёсоор тэвчээд өнгөрсөн үү гэж боддог.

Тэр явдал Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн хувьд бидэнд тулгардаг зарим төвөгтөй асуудлуудыг хөндөж байна. Бидний итгэлийг хүмүүс дайрч довтлоход бид эсэргүүцэн тэмцэх үү, зугтах уу аль эсвэл тэвчээд өнгөрөөх үү?

“Хэрвээ хэн нэгэн баруун хацар дээр чинь цохивол, зүүн хацраа тавьж өг” (Матай 5:39) гэсэн Аврагчийн үгс тодорхой хариулт өгч байна. Энэ эшлэлээр Есүс Христ дагалдагч нартаа өөрсдийг нь доромжлогчдын эсрэг тэр үеийн тогтсон ёсоор улайран тэмцэлдэх хэрэггүй гэж заасан болов уу гэж би олонтоо боддог байлаа. Тийм ч байж магадгүй.

Гэвч Сургаал ба Гэрээн дэх зөвлөмжийг дахин тунгаанбодоорой.

1833 онд Сүм ялангуяа Миссурид асар их мөрдлөг хавчлаганд өртсөн юм. Сүмийн гишүүд амиа хамгаалахын тулд зэвсэг барин тэмцсэн билээ. Яг энэ үед Их Эзэн 98-р хэсгийг илчилсэн юм. Уг илчлэлтэд, Тэрээр хүмүүсийг тодорхой хязгаарын дотор хүлцэн тэвчихийг заасан юм. Тэд өөрсдийгөө хамгаалах эрхтэй байсан ч, ийнхүү хамгаалахаас татгалзвал Их Эзэн тэднийг шагнах байв. Хэрвээ тэдэнд халдсан хүмүүс уучлал гуйвал, Гэгээнтнүүд тэднийг “Дал дахин долоон удаа” (40-р шүлэг) уучлах хэрэгтэй гэжээ. Тулалдахаасаа өмнө тэд энх тайвныг эрэлхийлэх ёстой. Харин зөвхөн Их Эзэн зарлиг болгосон бол тулалдах ёстой байв.

Тэрхүү аймшигт үеэс хойш цаг өөрчлөгдсөн ч, зарим талаар Сүм дайралтанд өрсөн хэвээр байна. Манай сургаалыг буруу ойлгох нь өртсөн тохиолддог. Баримт нотолгоогүй таамаглал, үндэслэлгүй буруутгал, улаан цайм худал хуурмаг зүйлээр үнэнийг мушгин гуйвуулж байна.

Бид яах хэрэгтэй вэ? “Ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч” (Мозая 18:9) байхыг хүсдэг шавь нарын хувьд бид ямар нэг юм хийх ёстой. Бид зөрчил сөргөлдөөнөөс зайлсхийж чадахгүй. Тиймээс бид тэмцэлдэх үү? Эсвэл дайралтыг хүлцэн тэвчээд өнгөрөөх үү?

Энэ талаар бид бошиглогчдоос суралцаж болно. Сүүлийн хэдэн ерөнхий чуулганаар би нэлээд хэдэн хэлсэн үг Сүм маргаантай асуудлуудад хэрхэн хандах сэдвийг хөндсөнийг би ажигласан. Үг хэлэгчид хэдийгээр бусдыг шүүмжилдэггүй ч, бас тэдэнд зүгээр буугаад өгчихдөггүй. Ихэнх тохиолдолд тэд бидэнтэй санаа нийлдэггүй хүмүүст бидэнтэй адил нийтлэг зүйл юу байна гэдгийг эрж хайдаг. Тэд бусдад хүндэтгэлтэй хандаж, бусдыг ойлгохын хамт бусад хүмүүст өөрсдийгөө зөв ойлгуулахыг хичээдэг.1

Заримдаа бид эсэргүүцэн тэмцэх, зөрчил сөргөлдөөнөөс зайлсхийж, эсвэл зүгээр л хүлцэн тэвчихийг сонгож болно. Гэвч ихэнх үед бидэнд илүү дээр нэгэн сонголт байдаг. Христ болон Түүний Төлөөлөгчдийн адил бид бусдад хайраа харуулж чадна.

Эшлэл

  1. Даллин Х.Өүкс, “Love and Law,” Лиахона, 11 сар. 2009, 26; Жеффри Р.Холланд, “ Safety for the Soul,” Лиахона, 2009 оны 11-р сар, 88; Жеффри Р.Холланд, “My Words … Never Cease,” Лиахона, 2008 оны 5 сар, 91; Роберт С.Вуд, “Instruments of the Lord’s Peace,” Лиахона, 2006 оны 5 сар, 93.

Гэрэл зураг чимэглэлийг Давид Стокер