2010
Энэтхэг
2010 оны долдугаар сар


Сүмийн түүх дэлхий дахинаа

Энэтхэг

1849 онд хоёр Мормон далайчин далайгаар Энэтхэгт иржээ. Тэд Калькуттад албан бусаар сайн мэдээг номлож эхэлсэн гэдэг. 1851 онд Жозеф Ричардс тус улсад албан ёсоор номлолын ажлыг эхлүүлэхээр ирж, Энэтхэгийн Сүмийн анхны гишүүдэд баптисм хүртээж, салбар зохион байгуулжээ. 1852 онд 189 гишүүнтэй болсон байв. Тэд удалгүй Ази дахь анхны Сүмийн барилга болох жижигхэн цуглааны байрыг барьсан ажээ.

Дараагийн зууны туршид номлолын ажил ахиц муутай байсан ч, 1978 онд Сүмийг төлөөлж гэр бүлийн ахмад номлогчид үйлчилж эхэлснээр Сүмийг хүлээн зөвшөөрч, гишүүдийг бэхжүүлэхэд түлхэц болжээ.

Түүнээс хойш Энэтхэгийн үндсэн том 20 хэлний тав нь болох: хинди, тамил, телугу, урду хэл дээр Мормоны Ном орчуулагдаж, бенгаль хэл дээр зарим хэсгүүд нь орчуулагдан гарчээ. 1993 онд Энэтхэгийн Бангалоре Номлол зохион байгуулагдав. 2007 онд Энэтхэгийн хойт хэсэг болон хөрш нэлээд хэдэн орныг хамарсан Энэтхэгийн Шинэ Дели Номлол нээгдэв.

Тус улсад Сүмийн 50 гаруй хүмүүнлэгийн тусламжийн бүлэг ажилладаг бөгөөд уг бүлгүүдээр дамжуулан Сүм улс орон даяар танигдан, хүндэтгэл хүлээх болжээ.

Сүм Энэтхэгт

Гишүүнчлэл

8,200

Номлол

2

Дүүрэг

6

Салбар

30

12 настай хөрвөгч Генри МакКюн 1853 онд Энэтхэгийн Калькуттад анх ирсэн Хожмын Үеийн Гэгээнтэн номлогчдод талархал илэрхийлж байгаа нь.

Доод талд: Бангалорыне Хоёрдугаар салбарын Гидеон Прабхудас, Хансен Прабхудас нар Баруун талд: Хайдерабадын Дөрөвдүгээр салбарын санваартнуудын цуглаан