2010
Ариун сүмийг сонго
2010 оны долдугаар сар


Ариун сүмийгсонго

Энэ бол Бурханы өргөөнд орсноор адислал ирдэг гэдгийг мэдэрсэн, тоогоороо өсөн нэмэгдэж буй Энэтхэгийн Хожмын Үеийн Гэгээнтүүдийн өгч буй зөвлөгөө юм.

Тэдний харц үүнийг илүүтэйгээр гэрчилнэ. “Ариун сүмийн талаар ямар бодолтой байгаагаа хуваалцаач” гэж хэлэхэд тэдний баяр баясал, итгэл найдвар, өөдрөг үзлийг хараад инээмсэглэхгүй байхын аргагүй юм.

Ариун сүмийн гэрлэлт Энэтхэгийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдэд мөнхийн амлалтуудыг зүрхэндээ нандигнаснаар илүү гүнзгий ойлголт, сэтгэл ханамж, гэрээнүүдийг сахих амлалтуудыг авчирдаг ажээ. Хэдийгээр хамгийн ойрын ариун сүм нь олон мянган километрийн зайтай Хонг Конгт байдаг ч улам олноороо Бурханы өргөө уруу хөвөрсөөр байна. Тэд залбирал, итгэл, Сүнсээр хөтлөгдөн ариун сүмд лацдан холбуулж байна. Тэдний заримынх нь бодол санаа түүхээс хуваалцъя.

Хүч чадлыг олох нь

Бангалорын Хоёрдугаар Салбарын гишүүн Виллям Прабудас шүүхэд ажилладаг. Гэр бүлүүд салах нь ямар их сэтгэл санааны эмзэглэл авчирдгийг тэр мэднэ. Тийм ч учраас тэрээр эхнэрийнхээ хамт ариун сүмд очиж хүч чадал олж авахыг хичээдэг ажээ.

“Бусад хосуудад байдаг шиг жижиг бэрхшээлүүд бидэнд ч бас заримдаа тулгардаг” гэж тэр хэллээ. “Гэвч бид хоёрт мөнхийн хэтийн төлөв байгаа болохоор бэрхшээл сорилтыг даван туулж шийдвэрлэх нь амар хялбар байдаг”

Түүний эхнэр Шила, ариун сүмд орсон нь өөрт нь болон нөхөрт нь төдийгүй хүүхдүүд нь болох 13 настай Селеста, 7 настай Дорис нарт нь ч нөлөөлсөн гэж ярив. Тэр цааш нь, “Бид гэр бүлээрээ мөнхийн холболт хийлгэсэн гэв. Энэ нь тун сайхан байсан шүү. Бид дэлхийг умартан яг л тэнгэрт байгаа юм шиг байсан. Бид энэ тухай байнга ярилцдаг”.

Прабудас ах: “Эхнэртэйгээ мөнхөд лацдан холбуулсан нь үнэхээр агуу адислал юм. “Дараа нь тэд цагаан хувцас өмссөн охидыг минь авчран бидэнтэй нэгтгэсэн. Энэ нь бидний амьдрал болон гэр бүлийн минь цэвэр ариун байдлыг надад сануулсан. Цэвэр ариун санаа бодол, ариун сүм хоёр ихэр лүгээ адил юм. Хэрвээ бид цэвэр ариун байх юм бол Их Эзэн өөрийн өргөөндөө биднийг адислах болно хэмээн амладаг.”

Ариун сүм уруу очихын тулд гэр бүл нь хоёр жилийн турш ажиллаж, төлөвлөж, мөнгөө цуглуулсныг Селеста дурсан ярилаа. Гэвч юунаас ч илүүтэйгээр, тэрээр гэр бүлтэйгээ ариунд сүмд байсан болон түүний авга ах, эгч болон үеэлүүд нь мөнхийн холболт хийх үед цуг байсныг дурсан санадаг ажээ. “Ёслолын дараа бид бүгдээрээ гараасаа барьцгаасан. Бид толинууд уруу харж, мөнх амьдралын талаар бодоцгоосон” хэмээн тэр дурсан ярив. “Мөн ч сайхан байсан шүү. Би гэр бүлтэйгээ мөнхөд хамт байх хүслээ мэдэрсэн билээ”.

Ах дүү хоёр эхнэрүүдийнхээ хамт

Хайдерабадын Дөрөвдүгээр Салбарын гишүүн ах дүү хоёр Томас олон жилийн турш бие биедээ сайн үлгэр жишээ үзүүлж иржээ. Тэд өсвөр насандаа зэрэг Сүмийн гишүүн болсон бөгөөд мөн ээжийгээ туслан дэмжицгээсэн ажээ.Хоёулаа Энэтхэгийн Бангалор номлолд үйлчилж, аав нь өөд болоход эхийгээ хоёулаа тайтгаруулж байсан бөгөөд саяхан тэд мөн гэрлэжээ.

Режи, эхнэр Метилдатайгаа ариун сүмд мөнхөд лацдан холбуулахад, тэдний сайн үлгэр жишээг даган Рени эхнэр Кертитэйгээ ойрын үед мөнхийн холболт хийлгэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

“Би Сүмд орсноос хойш авралын төлөвлөгөөг сурч мөн дагаснаар, амьдралд минь өөрчлөлт болон дэвшил гарч байна. “Бидний гол зорилго бол гэм нүгэл болон мөнхийн үхлээс биднийг аврахын тулд Өөрийн Хүү Есүс Христийг илгээсэн, бидэнд хайртай, Тэнгэрлэг Эцэгтэйгээ эргэн очиж амьдрах юм. Би Есүс Христийн Сайн мэдээ намайг, мөн миний гэр бүлийг өөрчилсөнд их талархалтай байдаг ба ариун сүмд орох нь энэ бүгдийн оргил юм” гэж Режи ярив

Режи Метилда хоёрт гэрлэлтийн өмнө тулгарсан нэг асуудал нь ярианы аялганы ялгаатайн улмаас эцэг эхээсээ гэрлэх зөвшөөрөл авахад хэцүү байсан явдал юм гэж Режи тайлбарлав. “Гэвч ариун сүм дотор аливаа ялгаа байдаггүй нь бидэнд сайхан санагдсан.” Тэрээр Энэтхэгийн ирээдүй хойч үеийнхний гарт байгаа гэж боддог ажээ. Метилда уруу харан, тэрээр, “Эдгээр өөрчлөлтийг хийх хүмүүс нь бид юм” гэлээ. “Бид хоёр хоёулаа ингэж боддог. Бид гэр бүлийн үдшээ хийж, гэр бүлээрээ судраас уншиж, залбиран, ариун сүмд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Энэ нь бидний ирээдүйг тодорхойлох юм” гэлээ.

Метилда үүнтэй санал нийлэн: “Чи яаж ийм их хайр болон байдаг юм бэ? ойлгох ойлголттой байдаг гэж асуувал, сайн мэдээ намайг сайн хүн болгож байна гэж хариулдаг. Номлолын ерөнхийлөгч нь эхнэртээ яаж хайр, хүндэтгэл үзүүлдгийг тэр номлолд байхдаа харсан гэнэ. Бид ариун сүмд бас энэ загварыг хардаг. Үүнийг бид өөрсдийнхөө болон үр хүүхдийнхээ амьдралд хэрэгжүүлснээр, Энэтхэг дэх Сүм хүчирхэгжих болно”.

Рени сонирхогч байхдаа семинарт явж, ирээдүйн эхнэртэйгээ хэрхэн танилцсанаа хуваалцсан юм. “Би семинарт явахын оронд крикет тоглохыг илүүд үздэг байсан ч, семинарын багш маань, ‘Чи Бурханыг нэгдүгээрт тавих хэрэгтэй’ гэхэд нь би дагасан юм. Би ичимхий байсан болохоор, ангид ороод хойд талын эгнээнд суулаа”. Эхний эгнээнд сууж байсан Кертиг тэр анх харсан гэнэ. Керти сүмд ороод дөнгөж 6 сар болж байжээ. Тэд хэдийгээр найзууд болсон ч, Рениг номлолоос буцаж иртэл тэд болзоогүй ажээ. Гэрлэх шийдвэр гаргасныхаа дараа тэд эцэг эхдээ энэхүү шийдвэрээ зөв байсан гэдгийг нотлохын тулд очсон тухайгаа Керти санадаг.

Тэрээр хэлэхдээ, “Семинарт байхдаа эцэг эхээ хүндлэхийн чухлыг сурч байснаа бид мартаагүй юм”.

“Тэд биднийг боловсролоо эзэмшиж дуусах болон ахыгаа гэрлэтэл хүлээхийг зөвлөсөн юм. Тиймээс бид ажиллаж бас хүлээж байлаа, харин энэ бүгдийн хамгийн сайн нь юу байсан бэ гэвэл, биднийг сургуулиа төгссөний дараахан ах маань гэрлэсэн бөгөөд, Кертигийн эцэг нь хуримын талаар өндөр сэтгэгдэлтэй байсан юм. Тэдний сайн үлгэр жишээг хараад тэр бидний гэрлэлтийг зөвшөөрсөн юм. Ингэж бид эцэг эхдээ хүндлэл үзүүлж мөн гэрлэлтээ ёс журмын дагуу төлөвлөсөн юм” хэмээн Рени цааш нь ярилаа.

Кертитэй гэрлэсэн маань хөгжиж буй Сүмийн гэрлэлтүүдийн нэгэн жишээ болсон билээ. “Намайг Сүмд анх орж байхад, гишүүд хоорондоо гэрлэх нь ихэд онцлог зүйлд тооцогддог байсан” гэж тэрээр ярив. “Хэрвээ тэд ариун сүмд орсон бол, бүр ч их онцгойд тооцогддог байв. Одоо бид Сүмийн гишүүд дотроо яаж гэрлэхийг мэднэ. Бид ариун сүмд ороход бэлэн байдлаа үргэлж сахидаг. Ариун сүм бол онцгой чухал газар юм”.

Ерөнхийлөгчийн үлгэр жишээ

Хайдерабадын Дөрөвдүгээр Салбарын Венкат, Линда Дуннагийн гэрт очвол шинэ хосууд бие биедээ хэр зэрэг хайртай нь илэрхий харагдана. Эхнэртээ зориулан гараар урласан төрсөн өдрийн туг хананд өлгөөтэй байлаа. Буйдангийн хажуу дахь ширээн дээр тэдний хуримын зургийн цомог байв. Тэд ярилцаж байхдаа эхнэрээ мөрөөр нь тэвэрч, эхнэрийнхээ үргэлж инээж байдгийг харан хамтдаа инээж байлаа.

Тэд Сүмийн үйл ажиллагааны үеэр хэрхэн танилцсанаа хуваалцав. Линдагийн ээж тэднийг сүй тавихад үнэхээр баяртай байсан гэнэ. Учир нь тэр сүмийн тухай Венкатаас мэддэг болсон ажээ. Гэвч нэг асуудал нь гэвэл Венкатын ах нь ганц бие байсан бөгөөд, Энэтхэгт зарим хүмүүс ах эгч нь түрүүлж гэрлэх ёстой гэдэг ёс заншил баримталдаг ажээ. Түүний эцэг эх нь Сүмийн гишүүд биш боловч, Сүмд найрсаг ханддаг. Тэд мөн шинэ байшин барьж байсан ба үүнийг дуустал хурим хийхийг түвдсэнгүй. “Аав ээж маань татгалзаагүй ч, биднийг олон сар, бараг жил хүлээхийг хүссэн юм” гэж Венкат өгүүлэв.

Тэрээр цааш нь, “Бидэнд Ариун Сүнс их тусалсан”. “Линда бид хоёр хоёулаа ажиллаж байгаа болохоор хуримын зардлыг бид гаргаж чадах ч харин бид аль болох яаралтай гэрлэх нь бидэнд чухал бөгөөд энэ бүгдийг ариун сүм уруу явахаас эхлэх нь маш чухал гэж сүнсээр би өдөөгдсөн юм. ‘Их Эзэн бидэнд тусална’ гэж бид үргэлж бодож байсан бөгөөд Тэр үнэхээр тусалсан юм” гэв.

Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн шинэ сүмийн байр тэдний хуримын өмнөхөн нь нээгдэж, тэнд хуримын цайллагаа хийх боломжтой болсон юм. Үүний дараа тэд Хонг Конгийн ариун сүмд лацдан холбогдохоор тэр даруй явсан юм. “Ариун сүм уруу бид долуулаа явсан” гэж Линда хэлэв. “Венкат бид хоёр лацдан холбогдсон тэр өдөр, ээж, дүү бид гурав өөд болсон эцэгтэйгээ мөн лацдан холбогдсон юм. Энэ бол бүх талаараа сайхан өдөр байсан”.

Одоо салбарын ерөнхийлөгчөөр үйлчилж байгаа Венкатын хэлснээр түүний хүсч буй зүйлсийн дээд нь Энэтхэгт ариун сүм баригдахыг харах юм. “Энэ бол агуу их адислал байх болно” гэж тэр хэлэв. “Энэ нь бид байгаа газартаа Сионыг байгуулахад тусална.”

Гэрлэлтийг удирдсан нь

Ченайн Хоёрдугаар салбарын Барат болон Ишла Пауэл нарын түүх Баратын эцэг эх, Сатиадас Пауэл болон Сүрияа Кумаригийн түүхээс эхэлнэ. Тэд 1981 онд гэрлээд 1991 онд Сүмд орсон аж. 1993 онд Сатиадас салбарын ерөнхийлөгчөөр дуудагджээ. Хэдэн жилийн мөнгөө хуримтлуулж бэлтгэсний дараа, Хонг Конгийн ариун сүмийг онцгойлон адислахаас өмнө, Филиппиний Манилын Ариун сүмд лацдан холбогдохоор явцгаажээ.

Гэр бүл нь сайн мэдээнд өсч төлөвших явцад тэд хоёр хүүдээ ариун сүмийн чухлыг зааж сургасан аж. (Бага хүү нь одоо номлолд үйлчилж байна.) Том хүү Барат нь сүй тавихад тэд үнэхээр их баярласан бөгөөд ариун сүмийн гэрлэлт нь эхнээсээ төлөвлөгөөнийх нь нэг хэсэг болсон юм. Сүйт бүсгүй Ишла нь Сүмийн шинэ гишүүн байсан юм. Номлогч нартай уулзсан эхний өдрөөс л би сайн мэдээ үнэн гэдгийг мэдэн татагдах болсон гэж Ишла ярилаа. Тэрээр салбарын ерөнхийлөгч Исаакийн гэр бүлийнхэнтэй ойр дотно болсон бөгөөд тэднийг Сүмд Пауэлынхан анх танилцуулж байжээ.

Түүнийг баптисм хүртэх үед Барат номлолоос буухад 4 сар үлдсэн байв. “Исаакийн гэр бүлийнхэн түүнийг надад яг таарна хэмээн ятгаж байсан ч би гэрлэлтийг хойш тавьж номлолд үйлчлэх хүсэлтэй байсан юм” гэж Ишла хэлжээ. Хэдийгээр салбарын ерөнхийлөгч номлолын өргөдлийг минь зөвшөөрсөн ч, Ишлагийн хэлснээр, “Яагаад ч юм миний бодол санаа гэнэт өөр тийш эргэсэн юм. Би гэрлэлтийн төлөө залбирч үзэхээр шийдэв”.

Баратыг номлолоосоо буухад, хэд хэдэн хүн Ишла түүнд тохирсон эмэгтэй гэхэд тэр гайхаж байв. Богино хугацааны дараа тэд Ерөнхийлөгч Исаакийн охины хурим дээр тааралдсан боловч тэд төдий л их зүйл ярилцаагүй ажээ. Энэтхэгийн заншлаар эрэгтэй эмэгтэй хүмүүсийн танилцах нь их ёсорхуу бөгөөд Барат, Ишла хоёр үүнийг дагахыг хичээсэн аж.

Гурван долоо хоногийн дараа тэд юу хийх ёстойгоо эргэцүүлэн, залбирч байлаа. “Их Эзэн Баратыг надад тохирох хүн гэдгийг олон зүйлээр харуулсан” гэж Ишла ярилаа. Гэвч би их ичимхий байсан бөгөөд Их Эзэнд хандан залбирч байхдаа энэ нь миний зам мөн аваас түүнтэй яаж ярихыг надад зааж өгөөч гэж гуйсан.’”

Барат хэлэхдээ, “Би хэд хэдэн хүнээс түүний тухай асуухад бүгдээрээ ам сайтай байсан. Тэгээд ‘Түүнтэй яг одоо ярих хэрэгтэй’ гэсэн гэнэтийн бодол орж ирэхэд чухам яаж ярихаа би сайн мэдэхгүй байлаа. Би Ерөнхийлөгч Исаакийн эмэгтэй дүү уруу залгаад, түүнд утасдаж өгөөч гэж гуйсан юм”.

Ишла цааш нь “Намайг залбирч байх үед салбарын ерөнхийлөгчийн дүү над уруу утасдаад, ‘Барат чамтай яримаар байна. Чи дугаарыг нь авах уу?’ гэв.” Xагас цагийн дараа гэхэд тэд утсаар ярьж байлаа. “Бид бие биеэ олон жил таньдаг байсан юм шиг байлаа” гэж Барат хэлэв.

Ишла институтээс ариун сүмийн гэрлэлтийн талаар сурсан бөгөөд ариун сүмд гэрлэх чинхүү хүсэлтэй байв. Барат ч бас ингэж бодсон аж. Гэвч энэ нь ариун сүмд очихын тулд мөнгө хадгалах хэрэгтэй бөгөөд, энэ нь олон найз нөхөд болон гэр бүлийн гишүүд, үүний дотор Баратын аав ээж нь тэдэнтэй явах боломжгүй гэсэн үг байв.

Сатиадас хэлсэн нь “Энэ бол хол аян бөгөөд зардал өндөртэй, гэвч бид бүгдээрээ тэднийг явахыг дэмжсэн”. “Бид тэдний энд хийх хуримын ёслолд оролцоод, тэднийг лацдан холбогдсоны дараа зураг авахуулахыг хүссэн юм”. Тэгээд тэднийг эргэн ирсний дараа дахин баярын ёслол хийхээр төлөвлөсөн.

“Бид залуу үеийнхэнд ариун сүмийн ач холбогдлыг зааж өгч байгаа” гэж Сатиадас тайлбарлав. “Бид хүүхдүүдээ болон бусад бүх хүнийг ариун сүм уруу явахыг нь дэмждэг”. Барат, Ишла хоёр эцэг эхдээ, ард түмнийхээ ёс заншилд болон тэдний сонгох эрхэнд хүндэтгэлтэй хандсанд тэр бүр ч их баярласан хэмээн ярилаа.

“Энэтхэг хүмүүсийн хэлдгээр ‘тохиролцсон гэрлэлт’, ‘хайрын гэрлэлт’ гэж байдаг” гэж Барат хэлэв. “Бидэнд аль аль нь тохиолдсон гэж бид боддог”. Үнэндээ бол Барат, Ишла хоёр гэрлэлтээ “удирдагдсан гэрлэлт” гэж хэлэх дуртай. Тэрээр хэлэхдээ, “Бид гэр бүл, найз нөхдөөсөө гадна, Сүнсээр удирдуулан учирсан юм”. “Сүнс бидний гэр бүлийг үргэлж удирдана гэдэгт бид найддаг”.

Гэрэл зургуудыг Ричард М. Ромни, дээр дурдсанаас бусад нь; Хонг Конгийн ариун сүмийн зургийг Крейг Даймонд

Дээд талд: Парабудас гэр бүл лацдан холбуулахаар Хонг Конгийн ариун сүмд (зүүн талд) очжээ. Энэ бол Энэтхэгт хамгийн ойрхон байдаг ариун сүм юм.

Дээд талд, зүүн гар талаас: Режи Томас, Метилда, Керти, Рени Томас нар. Доод талт, Рени, Керти хоёр ням гарагийн хичээлд долоо хоног бүр суудаг.

Дээд талд: Венкат, Линда Дуна хоёр ариун сүм уруу долуулаа явж байснаа дурсан санадаг ажээ. Тэд лацдан холболтоо хийлгэсэн өдөр Линда нас барсан аавтайгаа бас лацдан холбуулжээ.

Баруун талд: Барат, Ишла нарын түүх Баратын эцэг эхээс эхэлсэн ажээ (дараагийн хуудас). “Бид залуу үеийнхэнд ариун сүмийн ач холбогдлыг зааж байгаа юм” гэж Баратын аав, Сатиадас хэлэв.