2010
Бидний хуудас
2010 оны долдугаар сар


Бидний хуудас

Биатриз да С.10 настай, Бразил

Гино А. 6 настай, Филиппин

Шаргуу ажиллаж, бэлтгэлтэй бай

Би эхний улирлын малай хэлний шалгалтанд тийм ч сайнгүй дүн авсан болохоор миний нэр хичээлийн дүнгийн жагсаалтанд нэлээд доогуур бичигдсэн байлаа. Хэдийгээр би маш их бухимдсан ч, буруутан нь ганцхан би өөрөө гэдгийг мэдэж байлаа. Яагаад гэвэл би гэрийн даалгавраа хийхийн оронд хичээлийн дараа найзуудтайгаа олон цаг гадаа тоглодог байсан юм. Би ээжтэйгээ хамтран, хичээлдээ хэрхэн сайжрах талаар төлөвлөгөө гаргалаа. Ээжийнхээ хэлснээр өдөр болгон үг дуугуй гэрийн даалгавраа хийсний дараагаар, бид намайг дараагийн улирлын шалгалтаа сайн өгөхийн төлөө залбирахаар болсон юм. Би бүхэл улирлын турш шаргуу хөдөлмөрлөв. Шалгалтаас долоо хоногийн өмнө ээж шалгалтанд ирж болохуйц зохион бичлэгийн нэгэн сэдвээр намайг тусгайлан бэлдүүлэх хэрэгтэй гэсэн сүнслэг удирдамж хүлээн авчээ. Зохион бичлэгийн сэдвийг багш сонгож, бид тэр сэдвийн талаар хэр зэрэг сайн бичсэнээс шалтгаалан биднийг дүгнэдэг байлаа.

Шалгалтын өдөр зохион бичлэгийн сэдэв нь яг л миний бэлдсэн сэдэв байсныг хараад би маш их гайхсан. Хэдийгээр би яг энэ сэдэв ирэхийг мэдээгүй ч, шаргуу хөдөлмөрлөж өөрийгөө бэлтгэсэн учраас би маш сайн бичиж, А+үнэлэлт авсан юм. Намайг ийнхүү эрс сайжирсныг хараад багш маань маш их гайхаж байв.

Би ажил хөдөлмөрийн талаар гэрчлэлтэй болсон. Хэрэв бид залбирч, түүнийхээ дагуу шаргуу хөдөлмөрлөвөл хийх ёстой зүйлдээ амжилт гаргахад туслах сүнслэг удирдамжийг хүлээн авах болно гэдгийг би мэднэ.

Этан Д. 11 настай, Малайз

Намайг бага байхад ээж олон баптисмд дагуулж явдаг байсан. Харин өнгөрсөн жил би өөрөө баптисм хүртэхдээ би маш их сандрав. Миний урд нь харсан тэр хүмүүс шиг би энэ ёслолд зохих ёсоор оролцож чадахгүй байх гэж айж байлаа. Би юу юунаас илүү усанд бүрэн дүрэгдэхээс айж байлаа. Гэвч Ариун Сүнс надад тусалсан. “Бүү Ай! Бүү Ай!” гэсэн үгсийг сонсогдох шиг санагдаж билээ. Энэ бэрхшээлийг даван туулахад Ариун Сүнс надад тусалсан, Миний хувьд чухал зүйл болох баптисмыг хүртэж чадсан билээ. Би маш ихээр адислагдсан юм. Би уснаас гарч ирэхдээ уснаас айхаа больсон байлаа. Маш сайхан мэдрэмж надад төрж билээ.

Брайан К. 9настай, Тайвань

Заримдаа намайг орондоо хэвтэж байхад хэрвээ манай гэрт гал гарвал яанаа гэсэн бодол төрж би маш их айдаг. Тэр үед би Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирдаг. Ийнхүү залбирахад надад тайван мэдрэмж төрдөг бөгөөд би тэр дорхноо унтаад өгдөг. Айдас төрсөн эсвэл гунигтай үедээ би Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирах боломжтой байгаадаа их талархдаг. Тэр надад бүх л зүйлийг даван туулахад тусалдаг.

Лиа М. 9 настай, Герман

Мексикийн гурван настай бяцхан охин Мелани А. ээждээ туслах дуртай гэнэ. Бас тоглож дууссаныхаа дараа тоглоомуудаа хураадаг ажээ. 3 нас хүрсэн тэр охин ням гарагийн цуглааны дараа сандал хураахад бусад хүмүүст туслахын тулд сандлуудыг гулсуулан дөхүүлж өгч тусалдаг гэнэ. Мелани Ерөнхийлөгч Монсонд хайртай бөгөөд түүнийг чуулганы үеэр зурагтаар харах үнэхээр дуртай ажээ.

Коста Рикад оршин суугч 9 настай хүү Эдвин М. сайн дуучин юм. Тэр “Хүүхдийн залбирал” дууг дуулах дуртай гэнэ. Тэр усанд сэлэх дуртай. Тэр сургууль дээр байхдаа бусдад сайн мэдээг тайлбарлаж өгдгөөс гадна муухай үгс хэрэглэхгүй байхыг тэдэнд сануулдаг ажээ.

Зүүн доод талд: © Getty Images-ийн зураг чимэглэл