2010
Дэлхийг дүүргэхээр
2010 оны долдугаар сар


Дэлхийг дүүргэхээр

Ерөнхийлөгч Томас С.Монсон Хожмын Үеийн Гэгээнтнүүдэд хандан, “бидний нөлөө хязгаарлагдмал байгаа, сайн мэдээг хуваалцах боломжийг бидэнд олгохгүй байгаа бүсүүд” нээгдэхийн төлөө итгэл, залбирлаа үргэлжлүүлэхийг уриалан дуудсан юм (25-р хуудас дахь хэсэг). Тэрээр 1974 онд Сүмийн нэгэн чухал хуралд оролцсон аж. Энэ хурал дээр Ерөнхийлөгч Спенсер В.Кимбал (1895-1985) дэлхий дахинд номлолын хөтөлбөрийг өргөжүүлэхийн төлөө илүү их чармайлт гаргаж, шаргуу ажиллан, “эдүгээ хаалттай байгаа орнуудыг нээлттэй болгож, алдагдсан түлхүүрийг нь олохыг” Сүмийн удирдагчдад уриалжээ.1

Ямагт итгэлтэй байж залбирлаа үргэлжлүүлснээр гайхамшигт зүйлс тохиох болно гэж Ерөнхийлөгч Монсон амлаж байна. Тэр үүнийг үнэн гэдгийг өөрийн туршлагаас мэддэг. Ерөнхийлөгч Кимбалын энэхүү уриалгаас хойших жилүүдэд, номлогчид болон баптисмын тоо огцом өсөхийг харсан юм.2 Хожмын Үеийн Гэгээнтнүүд Ерөнхийлөгч Кимбалын хүссэний дагуу дэлхийн орнууд сайн мэдээг хүлээн авахаар үүд хаалгаа нээхийн төлөө залбирсны дүнд олон орон нээгдэхийг тэрээр харсан юм. Ерөнхийлөгч Монсон Германы Фрейбергийн Ариун сүм баригдахад зэмсэг болж, 1989 онд Берлиний хана нурсны дараа олон улс орон сайн мэдээнд нээлттэй болсныг харсан юм.3

Тэр болон сэргээлтээс хойших бүх бошиглогчид, Бошиглогч Иосеф Смитийн 1842 оны 3-р сард бичсэн эдгээр үгс үнэн гэдгийг мэддэг: “Үнэний жишиг өндөрслөө, энэ ажил урагш дэвшин хөгжихийг ямар ч нүгэлт хүн зогсоож чадахгүй; хавчлага ихсэж болно, гэмт бүлгүүд нэгдэж болно, цэрэг арми цугларч болно, гүтгэлэг нэр төрийг гутааж болно, гэвч Бурханы үнэн зоригтойгоор, шударгаар, хэнээс ч хамааралгүйгээр, бүх тивийг хамартал, бүх газарт очтол, бүх оронд хүртэл, бүх чихэнд сонсогдтол, Бурханы зорилгууд биелж, Агуу Иехова ажил дууслаа хэмээн хэлтэл урагш ахих болно”.4

Ерөнхийлөгч Монсоны өгсөн даалгаврын дагуу одоо хаалттай буй газрууд нээгдэж гайхамшгууд тохиохын төлөө бүгдээрээ итгэл залбирлаараа нэгдэцгээе.

Доод талд: Ерөнхийлөгч Хибер Ж.Грант Кардстон Альбертын Ариун сүмийг 1923 оны 8 сарын 26-нд онцгойлон адисалсан нь АНУ-ын гаднах анхны ариун сүм болжээ. Баруун талд: Энэхүү мөнгөн хүрзээр Ахлагч Давид О.МкКей 1915 онд ариун сүмийн газрыг хөнджээ.

Зүүн талд: Бошиглогч Иосеф Смитийн дүү, Самуел Х.Смит Америкийн Нэгдсэн Улсад сайн мэдээг номлосон анхны номлогчдын нэг байв. Дээд талд: Анхны номлогчид Англи, Скандинав, Европын бусад оронд их амжилт олсон юм.

Зүүн дээд талд: Английн Мальверн дахь Гадфийлд Элм сүмийн барилга нь Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн анхны бөгөөд хамгийн удаан ашиглагдаж байгаа ариун ёслолын байр юм. 1840 онд Ахлагч Вилфорд Вудрафф энэ сүмд цуглардаг байсан “Нэгдсэн Ах Дүүс” цуглааны 600 гишүүнийг хөрвүүлжээ. Тэд Сүмд энэхүү барилгыг хандивласнаар энэ нь номлолын ажил явуулах төвлөрсөн газар болсон ажээ. Хожим нь тэндхийн гишүүдийг Сионд цугларах зардалд нэмэрлэхийн тулд үүнийг зарсан ажээ.

Гэрэл зургийг Давид Пикап

Эллен Мариа Хөлөг онгоц 1851 оны 2-р сарын 1-нд Английн Ливерпулээс Америк уруу явахаар зэхэж байгаа нь. Энэ үед 50,000 гаруй Хожмын Үеийн Гэгээнтнэн Британий арлуудад амьдарч байв. Цагаачлалын Байнгын Сан Хожмын Үеийн ядуу гишүүдэд буцааж төлөх амлалттайгаар мөнгө зээлдэг байсан бөгөөд энэ нь шилжин суурьших боломжийг олгосон юм. Мянга мянган хөрвөгчид Америк дахь гишүүдтэй нэгдэхээр нүүн ирсэн юм.

Зүүн талд: Самуел Х.Смитийн хөшөө, Д.Ж.Бауден; баруун талд:Ливерпулд гишүүд хөлөг онгоцонд сууж байгаа нь Кен Бакстер

19-р зуунд сайн мэдээний түүх хүрч, тогтворжсон газруудын нэг хэсэг нь “далайн арлууд” байсан юм. Зүүн дээд: Хавайд 1882 онд баригдсан энэхүү цуглааны газар хожим нь Хавайн Лайегийн Ариун сүм баригдах газар болсон юм. Уг ариун сүм 1919 онд баригджээ (зүүн талд). Зүүн доод талд: Номлогчид Шинэ Зеландад 1854 онд очсоны дараа, сайн мэдээний түргэн тархжээ. Доод талд: Энэ бол Стела 5 хөшөөний дууриамал бөгөөд, энэ нь Мексикийн Чиапасын Изапад байдаг 80 хөшөөний нэг бөгөөд, Лихайн зүүдэнд гардаг Амьдралын Модон Чулуу хэмээн нэрлэгдсэн юм (1 Нифай 8).

Зүүн талд: 1882 оны цуглааны байр, Сүмийн түүхийн музейн зөвшөөрлөөр нийтлэв; дээд талд: Амлалт, Аль Раундс; Зүүн доод талд: Мөнх оршихуйн төлөө одоо барьж байгаа нь, Силвиа Хуего де Сервил, Олон улсын уран зургийн дөрөвдүгээр тэмцээн; доод талд Лихайн зүүд, Арасели Андраде, Олон улсын уран зургийн долдугаар тэмцээн

Баруун талд: 1960 аад оны үеэр Нигери, Ганы олон хүн сүмийн ном зохиол уншиж гэрчлэлтэй болжээ. 1978 онд номлогч нар Африкт очиход, зуун зуун Африк иргэн баптисм хүртэхэд бэлэн байжээ. Нэг жилийн дотор 1700-аад хүн баптисм хүртэж, Ариун сүнсний бэлэг авчээ.

Дээд талд: Нигерийн баптисмын зураг, 1978 он, Жана Кеннон; Дээд талд: Сиерра Леонд Хожмын Үеийн Гэгээнтнүүд томилогдсон нь, Эмили Вилсон; Баруун талд: Сиерра Леон дахь баптисм, Эмили Вилсон

Дээд талд: Азийн гишүүд Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли болон түүний эхнэр Маржоригийн 1996 оны айлчлалыг тэмдэглэжээ. Голын дээд талд: Тайваны гишүүд Ази болон Хожмын Үеийн Гэгээнтний урлагийн бүтээлүүдийг сонирхож байгаа нь, сайн мэдээ аль ч соёл, заншилтай тохирохыг харуулж байна. Баруун дээд талд: 1901 оны 9-р сарын 1-нд Ахлагч Хибер Ж.Грант (дундах нь) бусад номлогч нарын хамт Япон улсыг номлолын ажилд зориулан энэ газар дээрээс онцгойлон адисалжээ. Дээд талд: 1903 оны Найман сард Арванхоёрын Чуулгын төлөөлөгч, Ахлагч Францис М.Лайман, Сүмийн бусад удирдагчидтай Оросын Санкт Петрбург хотноо ирж Орос орныг сайн мэдээг номлоход зориулж онцгойлон адисалжээ

Зүүн дээд талд: Леменчүүд цөлд яргуй мэт цэцэглэнэ, Мариа Гладис Бариентос де Монтеросо, Олон улсын уран зургийн гуравдугаар тэмцээн; Зүүн талд: Иосеф Смитийн анхны үзэгдэл, Жануза Мостул, Сүмийн Түүхийн музейн зөвшөөрлөөр нийтлэв; Баруун дээд талд: Ерөнхийлөгч Хинкли, Жерри Авант; Голын дээд хэсэгт: Мятрашгүй номлогчид, Жюлинг Чен, Олон улсын уран зургийн дөрөвдүгээр тэмцээн, хуулбарлаж болохгүй; Баруун дээд талд: Япон дахь номлогчид, Сүмийн Түүхийн музейн зөвшөөрлөөр нийтлэв; Баруун талд: Оросыг онцгойлон адисалсан нь, Эмин Зулфугаров

Зүүн талд: Энэхүү хатгамлын өнгө, загвар нь Мексик, Төв Америк, Өмнөд Америкт сүүлийн 50 жилд гарсан онцгой их өсөлтийн эрч хүчийг харуулж байна. Эдгээр гишүүд Мормоны Номыг хайрладаг бөгөөд ариун сүмд татагдаж байдгийг энд буй Гватемалын ариун сүмээс харж болно. Доод талд: Дэлхийн II Дайны хөлд ихэд сүйрсэн Польш улсад өдгөө 1500 гаруй гишүүн амьдарч байна. Тэдний итгэл Хожмын Үеийн бусад Гэгээнтнүүдийн итгэлийн суурьтай нэг бөгөөд үүний нэг нь Анхны Үзэгдэл (Польш зураачийн дүрсэлснийг доор харуулав) юм.

Эшлэл

  1. Спенсер В.Кимбал, “When the World Will Be Converted,”Ensign, 1974 оны 10 сар, 3.

  2. “Status Report on Missionary Work: A Conversation with Elder Thomas S. Monson, Chairman of the Missionary Committee of the Council of the Twelve,”Ensign, 1977 оны 10 сар, 8-ыг үз.

  3. Garold and Norma Davis, “Behind the Wall: The Church in Eastern Germany,” Tambuli, 1992 оны 2-р сар, 12-ыг үз.

  4. History of the Church, 4:540.

  5. “President Hinckley Visits Asian Saints, Dedicates Hong Kong Temple,” Ensign, 1996 оны 8-р сар, 74.