2010
Дани улсын Копенгагены Ариун сүм
2010 оны долдугаар сар


Ариун сүмийн гэрэл гэгээтэй газар

Дани улсын Копенгагены Ариун сүм

Данийн Копенгаген хотод 1931 онд Приорвежийн cүмийн үзэсгэлэнтэй улаан тоосгон байшин 2004 оны 5 сарын 23нд Сүмийн 118 дахь ариун сүм болж онцгойлон адислагджээ. Үүнийг “хуучин байшин доторх шинэ сүм” гэж дүрсэлжээ.1

Сүмийн гадна тал, модон хаалга, хаалганы дэргэдэх сүрлэг багануудыг сэргээн засварлаж, хуучин байдлаар нь үлдээсэн бол дотор тал нь бүхлээрээ өөрчлөгдөн шинэчлэгджээ. Ариун сүмийн ханан дахь зургууд нь тэр нутгийн байгалийн үзэсгэлэнг дүрсэлсэн нь Дани, Шведийн уламжлалыг тусган харуулжээ. Сүмийн байрны тал бүрд уран зургаар чимэглэсэн таван өндөр цонх байх бөгөөд хосгүй өвөрмөц дээврийг нь зэсээр бөмбийлгөн урлажээ.

Ариун сүмийг онцгойлон адислах ёслол дээр Ерөнхйилөгч Хинкли, “Тэнгэрлэг Эцэг энэ ариун сүмд үйлчилж буй хүмүүсийг Өөрийнхөө агуу зорилгууд болон ‘үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах’ (Мосе 1:39) Өөрийн агуу их ажлыг ойлгох мэргэн ухаанаар адислаарай” хэмээн залбирчээ.2

Эшлэл

  1. “2004: Year in Review,” Church News, 2004 оны 12 сарын 25, 13.

  2. “Dedicatory Prayer”-г хар. ldschurchtemples.com/copenhagen.

Цуглааны байрыг 1931 онд онцгойлон адисалж, Дэлхийн II дайны үед бөмбөгдөлтөөс хоргодох байр болгон ашиглаж байжээ. Засварласны дараа энэ байшин 118 дахь ариун сүм болжээ (доорх зураг).