2010
Бэлгийн харилцааны цэвэр ариун байдал бидний амьдралыг адисалдаг
2010 оны долдугаар сар


Бид юунд итгэдэг вэ?

Бэлгийн харилцааны цэвэр ариун байдал бидний амьдралыг адисалдаг

Ариун явдал нь бид бодол санаа, үг яриа, ажил үйлсээрээ цэвэр ариун байх явдал мөн. Бэлгийн харилцааны цэвэр ариун байдал “Бурханыг баярлуулдаг”.1 Хүүхэд төрүүлэх зорилгоор, эрэгтэй хүн, эмэгтэй хүн хоёрын гэрлэлтийн хүрээн дэх хайрын илэрхийлэл болгож Тэнгэрлэг Эцэг маань бидэнд нөхөн үржихүйн ариун нандин хүчийг өгсөн юм. Гэрлэлтээс гадуурх бие махбодын харилцаанаас үүдэлтэй уналтанд орохоос хамгаалахын тулд Тэрээр ариун явдлын хуулийг мөн бидэнд өгсөн билээ.

Тэнгэрлэг Эцэг ариун явдлын тодорхой хязгаарлалтуудыг бий болгосон юм. Гэрлэхээсээ өмнө бэлгийн аливаа харилцаанд орохгүй байхыг Тэрбээр бидэнд зарлиг болгосон билээ. Гэрлэснийхээ дараа эхнэр нөхөр харилцан туйлын үнэнч байхыг бидэнд зарлиг болгосон юм.2 Хэрэв бид ариун явдлын хуулийг зөрчих аваас ноцтой нүгэл үйлдэж байгаа хэрэг юм.3 Бэлгийн харилцааны нүгэл бол хүн алах болон Ариун Сүнсийг үгүйсгэхээс бусад нүглээс илүү ноцтой нүгэл мөн хэмээн бошиглогч Алма сургасан байдаг.4

Эрэгтэй эмэгтэй харилцан хайр сэтгэлтэй л бол гэрлэлтээс гадуурх бие махбодын янаглалыг хүлээн зөвшөөрч болох зүйл мэтээр Сатан бидэнд итгүүлэхийг хичээдэг нь ариун явдлын хууль болоод гэрлэлтийн ариун байдлыг тохуурхаж байгаа явдал мөн. Энэ бол бусармаг зүйл. Энэ нь амьдралыг бий болгохын төлөө Бурханаас бидэнд өгсөн хүчийг гутаан доромжилж байгаа хэрэг.5

Ариун явдлын хуулиар амьдрах зарлигийг тэнгэр дэх Эцэг маань бид бүгдэд өгсөн билээ. Энэ зарлигийг дуулгавартай дагахаас ирдэг адислалууд, зөрчсөний Дэлхийг дүүргэхээр дагавар нь бидний хүч чадал, хүсэл бодол, бэлгийн харилцааны уруу таталтаас үл хамааран адилхан юм.

Бид бэлгийн харилцааны нүгэл үйлдээд жинхэнэ ёсоор наманчлах үед Их Эзэн биднийг уучилна.6 Нүглийн гутрал нь уучлалын магнай тэнийм амар амгалангаар солигддог.7

Бид бэлгийн харилцааны хувьд өөрсдийг цэвэр ариун байлгаснаар Ариун Сүнсний удирдамжинд илүү мэдрэмжтэй болж, хүч чадал, тайтгарал, хамгаалалтыг хүлээн авах болно.8

  1. Та ариун явдалтай байхаа яг одоо шийдэж, энэ замаасаа хэзээ ч гажихгүй байж чадна. Зарим хүмүүс дараа нь наманчилчих юм чинь бэлгийн харилцааны нүгэл үйлдэхэд юу нь болохгүй байхав гэж бодож болох юм. Ийм бодол санаа тухайн хүн Их Эзэний зарлигуудад хүндэтгэлгүй ханддагийг, наманчлал, зөв шударга байдлын тухай ойлголт түүнд дутмаг байгааг харуулдаг.9

  2. Та хувцаслалт, гадаад төрх байдал дахь даруу байдлаараа бие махбод тань Түүний ариун бүтээл мөн гэдгийг Бурханд харуулж чадна. Даруу байдал ариун явдлыг хөхүүлэн дэмждэг.10

  3. Порнографи бол донтуулагч, сүйрүүлэгч юм. Энэ нь өөрийгөө хүндлэх, өөртөө хяналт тавих чадварыг тань үгүй болгож, бэлгийн харилцааны илүү ноцтой нүгэл үйлдэхэд хөтлөх нь олонтоо тохиолддог.11

  4. Хэрэв та бэлгийн харилцааны уруу таталтай, түүний дотор ижил хүйстэнд сэтгэл татагдах явдалтай тэмцэж байгаа бол, энэ уруу таталтыг эсэргүүцэж чадна. Их Эзэн уруу таталтаас “зугтаах замыг бэлтгэх” болно. Иймээс та “үүнийг даван туулж” чадна шүү дээ.12

  5. Та бэлгийн харилцааны нүгэл үйлдсэн бол бишоптойгоо эсвэл салбарын ерөнхийлөгчтэйгөө ярилц. Тэрээр наманчлалын үйл явцад чинь тусална.13

  6. Хэрэв та хүчин, цус ойртолт, хүчирхийлэл, эсвэл бэлгийн харилцааны бусад гэмт хэргийн хохирогч болсон бол нүглийн гэм буруу танд байдаггүй. Сэтгэл санааны эдгэрэлтийн үйл явцаар дамжуулан бишоп болон салбарын ерөнхийлөгч тань тусалж чадна.14

  7. Хэрэв та ганц бие бөгөөд хүнтэй болзож байгаа бол болзож байгаа хүнээ хүндэтгэж, үр өгөөжтэй үйл ажиллагаануудыг төлөвлөн, бэлгийн харилцааны сэдэл төрүүлэх яриа хөөрөө, үйл ажиллагаанаас татгалзах хэрэгтэй.

  8. Хэрэв та гэрлэсэн бол бодол санаа, үг яриа, үйл хэргээрээ хань ижилдээ үнэнч бай.15 Бусадтай сээтэгнэх нь зүй бус явдал мөн. Уруу таталт бий болж мэдэх нөхцөл байдлаас үргэлж хол бай.16

“Та нарын бие бол Бурхан та нарт өгсөн, та нарын дотор байдаг Ариун Сүнсний сүм мөн гэдгийг та нар мэддэггүй юм уу? Та нар өөрсдийнх биш гэдгээ мэддэггүй юм уу?

“Учир нь та нарыг үнээр худалдан авсан юм. Тиймээс биеэрээ Бурханыг алдаршуулагтун”(1 Коринт 6:19-20).

Гэрэл зураг чимэглэлийг Велден САндерсен; Лана Лейшман; Роберт Касей; Жан Фрис, © Henrik Als; Маттью Рейер; Жон Лук