2010
Есүс Христ, бидний төгс найз
2010 оны долдугаар сар


Хүүхдэд зориулав

Есүс Христ, бидний төгс найз

Есүс Христ бол бидний төгс найз гэж Ерөнхийлөгч Айринг хэлжээ. Төгс нөхөрлөлийг Есүс бидэнд дараах байдлаар харуулдаг.

Тэр хамгийн сайн зүйлсийг л биднээс хүсэн хүлээдэг.

Бид аз жаргалтай байвал Тэр ч мөн баяртай байдаг.

Биднийг гомдсон эсвэл уйтгар гунигт автсан үед Тэр ч мөн адил уйтгар гунигтай байдаг.

Бид Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очихын тулд Тэр бидний нүглийн төлөө зовж шаналсан юм.

Есүс Христийн найз байх нь

Бид Есүс Христийн өмнөөс бусдад найз байснаар Есүсийн найз болж чаддаг гэж Ерөнхийлөгч Айринг хэлсэн. Бид сайн найз байж чадах зарим арга замыг энэ зураг харуулж байна. Зураг дээрх үсгийг холбогдох өгүүлбэрийн дэргэд тавь.

Уйтгар гунигт автсан хүнд бид тусалж чадна.

Ганцаардсан нэгэнд бид найз болж чадна.

Бид хэн нэгнийг сүмдээ буцаж ирэхийг урьж болно.

Бид Есүсийг үргэлж санан дурсаж чадна.

Зүүн талд: Зураг чимэглэлийг Филлис Лак, Роберт Т. Баррет, Бет М. Витакер Диллин Марш нар