2010
Анхдагчуудын өдрийн ач холбогдол юу вэ? Энэ өдрийг Сүм даяар тэмдэглэдэг үү?
2010 оны долдугаар сар


Анхдагчуудын өдрийн ач холбогдол юу вэ? Энэ өдрийг Сүм даяар тэмдэглэдэг үү?

Анхдагчуудын өдрөөр анхдагч Мормончуудын эхний хэсэг Солт Лейкийн хөндийд 1847 оны 7-р сарын 24-нд орж ирснийг тэмдэглэдэг юм. Юта муж улсад энэ нь албан ёсоор амралтын өдөр бөгөөд үүнийг тэмдэглэх баяр болон баярын жагсаал нь 47 оны Өдрүүд гэж нэрлэгддэг ажээ. Энэ нь шашин шүтлэг, нийгмийн байдлаас үл шалтгаалан, муж улсыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан бүх хүнд хүндэтгэл үзүүлдэг өдөр юм.

Үүний зэрэгцээгээр, бидэнтэй нэгэн адил анхдагч нарын залгамж үе болох дэлхий даяар амьдардаг Хожмын Үеийн Гэгээнтнүүд мөн энэ өдрийг тэмдэглэдэг. Зарим газарт дуу бүжиг, баярын жагсаал, концерт, гар тэрэгний аялал зэргээр тэмдэглэдэг бол, бусад газарт гэр бүлээрээ салхинд гарах ганцаарчлан анхдагчуудын талаар тунгаан бодох гэхчлэн энгийнээр тэмдэглэдэг. Сүмийн гишүүд хаана амьдарч, энэ баярыг тусгайлан тэмдэглэх эсвэл зүгээр хэдэн минут бодох зэргээс үл хамааран энэхүү цагийг анхны Хожмын Үеийн Гэгээнтнүүд болон Сүм байгуулахад хувь нэмэр оруулсан нутгийнхаа анхдагчуудын үйл хэргийн талаар тунгаан бодох нь зохимжтой юм.

Тэргүүн Зөвлөлийн Хоёрдугаар зөвлөх, Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф: “Дэлхий дахины сүмийн нэг хэсэг нь байж, бошиглогчид, үзмэрчид, илчлэгчдээр заалгах нь ямар агуу баясал болон адислал вэ! … Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ дэлхий дахинаа тархаж буй энэ цаг үед бид бүгдээрээ өөрийн нөхцөл байдлаасаа хамааран анхдагчууд болж байгаа юм” гэжээ.1

Эшлэл

  1. “Бошиглогчдын дуу хоолойг дагах нь” Диетер Ф.Угдорф, Лиахона, 2008 оны 7 сар, 3.

Та бүхэн хаана ч амьдарч байсан, 7-р сарын 24 бол анхны Хожмын Үеийн Гэгээнтнүүд бидний төлөө юу хийснийг нь санан дурсах өдөр юм.