2010
Ерөнхийлөгчийн зөвлөлүүд ням гарагийн хичээлийн чухал үүрэгтээ суралцав
2010 оны долдугаар сар


Ням гарагийн хичээлийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд чухал үүрэгтээ суралцав

Ютагийн Хайландын 30-р тойрогт Ричард Кристиансен болон ням гарагийн хичээлийн ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөхүүд нь Сүмийн нэгж бүрд хэвшин тогтсон журмыг баримталдаг. Суралцагч бүрийг тухайн ангидаа орохыг урин, мөн анги бүрийг багштай байхад анхаардаг.

Гэвч Кристиансeн ах үүрэг хариуцлагынхаа дагуу суралцагчдыг ангид нь оруулах, хичээл дуусахад хонх цохихоор хязгаарлагддаггүйг сайн мэднэ.

Чуулга, туслах бүлэг бүрийн үндсэн үүргүүдийн нэг нь хүмүүсийн авралд зайлшгүй чухал болох сайн мэдээний зарчмуудыг заах явдал мөн. Кристиансен ах ням гарагийн хичээлийн ерөнхийлөгч бөгөөд түүний зөвлөхүүдийн үүрэг бол туслах бүлгүүдийн болон санваартны удирдагчдад тойргийн хэмжээнд багшийг хөгжүүлэх зохицуулагчдаар ажиллах үүргээ биелүүлэхэд нь туслах явдал юм.

“Заах нь Сэргээлтийн тухай гэрчлэлээ гүнзгийрүүлж гишүүддээ аврал, өргөмжлөлд хүрэхэд нь туслан, тэднийг бэхжүүлэхийн тулд ашигладаг Сүмийн үндсэн арга хэрэгсэл юм” гэж Ням гарагийн хичээлийн ерөнхий ерөнхийлөгч Рассел Т.Осгуторп хэлэв.

Кристиансeн ах тойргийн Ням гарагийн хичээлийн ерөнхийлөгчийн хувьд эцэг эх, удирдагч болон багш нарт гэр орондоо болон Сүм дээр заах ажлыг сайжруулахад нь туслах гол хүн болж үйлчилдэг ажээ.

“Заах нь маш чухал зүйл бөгөөд багш үр бүтээлтэй заах нь бусдыг мэдлэг олж авахад хөтөлдөг” гэж Кристиансeн ах ярив.

Ням гарагийн хичээлийн ерөнхийлөгчийн зөвлөлийн ашигладаг нэг арга бол Ням гарагийн хичээлийн үед явагддаг багшийн хөгжлийн цуврал хичээл юм. Энэ цуврал Teaching, No Greater Call 12 хичээлээс бүрдэх бөгөөд Ням гарагийн хичээлийн ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүн бишопын удирдлага дор заана.

“Энэ цуврал хичээл нь заах ур чадвараа дээшлүүлэхийг хүсдэг Сүмийн гишүүдэд тустай байж чадна” гэж Осгуторп ах ярив. “Эдгээр хичээлээс оролцогч бүр Сүнсээр заах, идэвхтэй, шаргуу суралцах үйл ажиллагаанд хэрхэн урих болон заахад суралцдаг. Ингэснээр сайн мэдээний зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлэх хүслээр дүүргэж өгөхөд нь нь гишүүдэд тусалдаг.”

Ням гарагийн хичээлийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд Church Handbook of Instructions, Book 2-т өгүүлсний дагуу тойргийн зөвлөлийн хуралд тогтмол оролцсоноор бишопын зорилгыг ойлгож, уг зорилгыг хэрэгжүүлэхэд хэрхэн туслахыг хамтран зөвлөлдөж чадна.

Бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч нь тойрог, салбарын зөвлөлийн хурлын үеэр Ням гарагийн хичээлийн ерөнхийлөгчийг сайн мэдээг заах болон суралцахтай холбоотой зарчмуудаас заавар өгүүлэхээр урьж болно. Тэрээр бас залуучууд болон насанд хүрэгчдийн ням гарагийн хичээлийн ирцийн талаар мэдээлж, асуудал бэрхшээлтэй тэмцэж байгаа хүмүүст туслахад тойргийн бусад удирдагчдыг урьж болно” гэж Осгуторп ах санал болгов.

“Сүм дэх хамгийн үр ашигтай заалт нь сайн мэдээний зарчмуудаар амьдарч, зарчмуудыг хүүхдүүддээ заадаг итгэлтэй эцэг эхчүүдтэй гэр бүлээс харагддаг. Туслах бүлгүүд гэр бүлд энэхүү ариун үүрэгт нь дэмжиж туслахын тулд оршдог. Ням гарагийн хичээлийн ерөнхийлөгчийн зөвлөл бол тойрог дахь эцэг эх болон багш нарт үүргээ биелүүлэхэд нь туслах гол хүч мөн.”

Эцэг эх болон Сүмийн удирдагчид сайн мэдээг амжилттай зааснаар гишүүдийн гэрчлэлийг бэхжүүлж, Христэд ирэхэд нь тэдэнд тусалж чадна гэж тэрээр хэлэв.

“[Тойрогт] сайн мэдээний заалтын үр ашгийг хэмжих цорын ганц үндэслэлтэй арга бол гишүүдийн итгэлтэй байдлыг ажиглан дүгнэлт хийх явдал мөн. Ихэнх залуу эрэгтэйчүүд номлолд үйлчилж, залуучууд олноороо ариун сүмд бэлтгэн өсч хөгжиж, тэнд гэрлэж байвал, илүү олон эцэг эх судруудыг уншин, гэр бүлийн үдшээ хийж, ариун сүмд тогтмол ордог бол заах ажил сайжирч байгаа нь тэр.”