2010
ДЭЛХИЙ ДАХИНД
2010 оны долдугаар сар


Дэлхий дахинд

Огдены Ариун сүмийг шинэчлэн засварлаж байна

Баригдаад бараг 40 жил болж байгаа Ютагийн Огдены Ариун сүмд 18-24 сарын хугацаагаар их засвар хийнэ. Ариун сүмийн дотор талын үндсэн дизайн хэвээр үлдэнэ. Харин гадна талын дизайныг чулуу, шил ашиглан шинэчлэх ажээ. Хамгийн сүүлийн үеийн шинэ технологи, ашиглан барилгыг газар хөдлөлтийн шаардлагуудыг хангахаар шинэчлэн засварлахын хамт эрчим хүч хэмнэлтийн илүү үр ашигтай тоног төхөөрөмж суурилуулах болно. Бас газар доорх машины зогсоол нэмж барина.

“Хүндэт балт зөгий”

Хувийн Хөгжил Дэвшлийн хөтөлбөрт нэлээд хэдэн өөрчлөлт орсонтой холбогдуулан Хүндэт балт зөгий зүүлтийг эдүгээ байнгын шаардлагуудыг давуулж биелүүлсэн залуу эмэгтэйчүүдэд олгож болно. Зүүлтийг хүлээж авахын тулд залуу эмэгтэй “Залуу Эмэгтэйн Амжилт” медалийг авсны дараа Мормоны Номыг дахин уншиж, 40 цаг үйлчлэл хийсэн байх хэрэгтэй. Өөр нэг залуу эмэгтэйд Хувийн Хөгжил Дэвшлийн зорилгуудаа биелүүлэхэд нь туслах нь энэхүү үйлчлэлд орсон байх ёстой. Энэ шагнал бол медальтай хамт зүүдэг хүзүүний жижигхэн зүүлт юм.

Латин Америкийн Гэгээнтнүүдийн тухай өгүүлсэн үзэсгэлэн

Сүмийн Түүхийн Музей саяхан “Mi Vida, Mi Historia: Латин Америкийн Гэгээнтнүүдийн итгэл ба сүнслэг нөлөө” нэртэй шинэ үзэсгэлэнг хоёр хэлээр гаргалаа. Эл үзэсгэлэн 24 гишүүний амьдрал дахь сүнслэг туршлагуудын тухай өгүүлсэн ажээ. Тэдний гэрэл зургуудыг үзэсгэлэнгийн эхнээс дуустал хананд өлгөн харуулснаас гадна аудио, видео үзүүлэнгүүд дээрх 24 гишүүний амьдралын тухай улам тодорхой өгүүлж байлаа. Үзэсгэлэнг онлайнаас испани, англи хэлээр lds.org/museum хаягаар орж үзэж болно. Эхлээд Exhibits and Galleries дээр, дараа нь Current Exhibits дээр дарна уу.