2010
Санал зөвлөмж
2010 оны долдугаар сар


Санал зөвлөмж

Тэд Аврагчийн хайрыг харуулдаг

Бид Тэргүүн Зөвлөлийн захиасыг судлах үед бага болон өсвөр насны хүүхдүүдэд сургаалыг хэрхэн хялбаршуулан заах тухай санаануудыг ажигладаг. Эдгээр санаанууд бидний өөрсдийн гэр бүлд ч бидний очиж заадаг гэр бүлүүдэд ч туслах болно. Сайн мэдээний үнэнүүдийг энгийн, хувь хүний амьдралд урт удаан хугацаанд хэрэглэх боломжтой болгож заах нь бидний зорилго гэдгийг бид мэддэг. Ерөнхийлөгч Монсон бол Бурханы бошиглогч. Тэргүүн Зөвлөлийн гишүүд бидэнд зааж, бидний төлөө залбирахдаа Аврагчийн хайрыг харуулдаг билээ. Бид бас тэднийг хайрлаж, тэдний төлөө залбирдаг.

Диасын гэр бүл, Бразил

Чухал үзүүлэнгүүд

Сэтгүүлд нийтлэгддэг үзүүлэнгүүд манай гэр бүлд маш чухал нөлөө юм. Үзүүлэнгүүд Сүмийн сургаалуудын утга санааг товч, тодорхой, энгийн байдлаар дүрслэн харуулдаг. Бид орох хаалганыхаа хажууд жижигхэн самбар байрлуулж хэдэн долоо хоноод үзүүлэнгээ сольдог. Энэ нь зарлигуудыг сахихад бид бүгдэд тусалдаг. Бид 2001 оноос хойш Интернэтэд байршуулсан үзүүлэн бүрийг хэвлэж аваад байгаа. Үзүүлэнгүүд бидэнд үнэхээр адислал болдог. Баярлалаа!

Шварцвалдерын гэр бүл, Герман