2010
Би Есүс Христийн үлгэр дууриалыг дагаж чадна
2010 оны долдугаар сар


Хуваалцах цаг

Би Есүс Христийн үлгэр дууриалыг дагаж чадна

Есүс Христ “Намайг дага” гэж хэлсэн. Бид Түүний хийсэн зүйлсийг хийснээр Есүсийг дагаж чадна. Эсрэг талын хуудсан дээрх зургууд нь, Есүс хүмүүсийг Өөрт нь итгэхийг яаж дэмждэг байсныг харуулж байна. Авсан адислалуудынхаа төлөө талархал өргөх нь чухал гэдгийг Тэр заасан. Тэрээр хүүхдүүдтэй хамт байж, тэдэнд заахын тулд хүүхдүүдийг дэргэдээ цуглуулдаг байлаа. Есүс хамт байдаг хүмүүсээ үргэлж хайрладаг байлаа Тэр бидэнд хөршүүдээ хайрла гэж хэлсэн. Есүс сайн самари хүний тухай сургаалт зүйрлэлээр бие биеэ хайрлахыг заасан юм.

Замд явсан нэг хүнийг дээрэмчид довтлон, түүнийг үхтэл нь зодож хээр орхисон байв. Тахилч болон леви хүн бэртсэн хүнийг хараад туслалгүй өнгөрлөө. Эцэст нь самари хүн замдаа саатан тэр хүнд тусалжээ. Тэрээр түүний шархыг боож дэн буудалд аваачив. Самари хүн дэн буудлын эзэнд түүнийг асруулахаар мөнгө үлдээгээд явжээ. (Лук 10:30–37-г үз.) Энэхүү түүх хөршөө хайрла гэсэн зарлигийг хэрхэн дагахыг харуулж байна.

2010 оны 7 сар, Судрын тэмдэглэл

Унших судар: Лук 18:22.

Есүсийг хэрхэн дагахаа мэдэхийн тулд Тэнгэрлэг Эцэгтээ залбир.

Лук 18:22ыг цээжил.

Дараах үйл ажиллагаануудаас нэгийг нь сонго, эсвэл өөрөө үйл ажиллагаа явуул:

  • Өөр хэн нэгэнд Лук 18:22-ыг цээжлэхэд нь тусал.

  • 64-р хуудсан дахь үйл ажиллагааг хий. Хөлийн мөрүүдийг хайчилж ав. Есүс Христийн жишээг дагах ямар нэг юм хийсэн бол, үүнийгээ хоосон зайд бичиж, хөлийн мөрийг зам дээр байрлуул.

  • Ганцаардсан, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй нэгний найз бол. Юу хийхийг мэдэж болохын тулд Есүсийн жишээг санаарай. Ганцаардсан эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүний гэрт очиж, цагийг хамт өнгөрүүлэн, түүнд урам хайрлаж, тусалж болно.

Хийсэн зүйл чинь энэ судрыг ойлгоход хэрхэн тусалсан бэ?

Хийсэн зүйлийнхээ тухай тэмдэглэлдээ бичих буюу зургийг нь зур.

д сайн найз байснаар би Есүс Христийн жишээг дагадаг.

Ах дүү нартаа би ээрээ би Есүс Христийн жишээг дагадаг.

ий төлөө би Тэнгэрлэг Эцэгт залбиран, талархснаар би Есүс Христийн жишээг дагадаг.

Би ийг хийснээрээ Есүс Христийн үлгэр жишээг дагадаг.

Зүүн талд, дээрээс: Христийн төрх, Хейнрих Хоффман, С.Харрисон Конрой компаний зөвшөөрлөөр нийтлэв; Христ ба хүүхдүүд, Харри Андерсон, © IRI; ”Баярлалаа” гэж хэлсэн уяман өвчтөн, Жон Стийл, хуулбарлахыг хориглоно; Сайн самари хүн, Уолтер Рейн, Сүмийн Түүхийн музейн зөвшөөрлөөр нийтлэв; Намайг авраач, Их Эзэн минь, © Гари Л.Кап, хуулбарлахыг хориглоно; Бурханы тааллыг хүртсэн нь, © Саймон Дюви; баруун талд: зураг чимэглэлийг Жеймс Жонсон