2010
Сүм номлолуудад өөрчлөлт оруулав
2010 оны долдугаар сар


Сүм номлолуудад өөрчлөлт оруулав

Сүм өөрчлөгдөж буй хэрэгцээнд нөөц боломжоо илүү сайн уялдуулан зохицуулахын тулд 10 шинэ номлолыг байгуулж, зарим номлолыг нэгтгэж бэхжүүлэв. Үүний үр дүнд нийт 340 номлолтой болов.

Сүм дараах номлолуудыг байгуулав:

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад Любюмбаши, Гватемалд Реталхулен, Мексикт Мехико хотын Баруун хойд, Виллахермоса, Нью Мехикогийн Фармингтон, Никарагуагийн Хойд Манагуа (Никарагуагийн Манагуагийн Номлол Никарагуагийн Өмнөд Номлол гэж нэрлэгдэнэ), Перуд Куско, Лимагийн Баруун, Филиппинд Ллойло, Ютад Сейнт Жоржийн номлол.

Сүм дараах номлолуудыг нэгтгэсэн болно:

Австралийн Мельбурний Зүүн, Баруун номлолууд нэгдэж, Австралийн Мельбурний номлол болов.

Австралийн Сиднейн Хойд, Өмнөд номлолууд нийлж, Австралийн Сиднейн номлол болов.

Пуэрто Рикогийн Сан Хуаны Зүүн, Баруун номлолууд нэгдэж, Пуэрто Рикогийн Сан Хуаны номлол болов. Зүүн номлолын зарим хэсэг Бүгд Найрамдах Доминикан Улсын Санто Домингогийн Зүүн болон Баруун Индиес номлолуудтай нэгдсэн болно.

Германы Гамбургийн номлол Германы Берлингийн номлолын хэсэг болов.

Германы Мюнхен/Австри, Швейцарийн Цюрих, Германы Франкфуртын номлолууд Альпын герман хэлний номлол болно.

Иллинойн Чикагогийн Хойд, Өмнөд номлолууд Иллинойн Чикагогийн номлол болов.

Иллинойн Пеориагийн номлолыг өөрчлөн зохион байгуулж Айвагийн Дес Моинес, Миссурийн Сейнт Люис, Небраскийн Омаха номлолуудад нэгтгэв.

Ирландын Дублины болон Шотландын Эдинбургийн номлол Шотланд/Ирландын номлол болов.

Италийн Катаний номлол өөрчлөгдөн Италийн Ром, Италийн Миланы номлолтой нэгдэв.

Японы Хирошимагийн Номлолыг өөрчлөн Японы Фукуока, Японы Кобегийн номлолтой нэгтгэв.

Солонгосын Сөүлийн Баруун номлол Солонгосын Сөүлийн номлолын хэсэг боллоо.

Нью Жерсийн Черри Хилл номлол өөрчлөгдөн Нью Жерсийн болон Пеннсильваний Филадельфийн номлолтой нэгдсэн болно.

Огайогийн Цинцинатийн номлол өөрчлөгдөн Огайогийн Колумб, Баруун Виржиний Чарльстоны номлолтой нэгдэв.

Испаний Билбаогийн номлол өөрчлөгдөн зохион байгуулагдсан Испаний Барселон, Мадрид, Малага номлолд нэгдсэн болно.