2010
Тэр надад ‘Яасан ч үгүй’ гэж хэлсэн
2010 оны долдугаар сар


Тэр надад “Яасан ч үгүй” гэж хэлсэн

“Та нарын дундах хэн ч гэсэн дарс буюу хүчтэй ундаа уух тусам, энэ нь сайн бишийг болгоогтун … мөн Эцэгийн тань мэлмийд ч үл нийцэх бөлгөө” (С ба Г 89:5).

Би хамгийн сайн найз Чейсээ бүхнийг хийж чадна гэж боддог байв. Гэрийнхээ дээд талын шатнаас үсэрч бууж чадах уу гэхэд тэрээр, зүгээр ч биш, бүр гүйж ирээд үсэрсэн гээч!

Газрын уруу хурдан явдаг тэргэнцэрт явуут дунд нь гүйж очин сууж чадах уу гэж асуухад тэр гүйж очсоноор барахгүй бүр урд талын суудалд нь суучихсан байсныг яана!

Сургуулийн хамгийн хөөрхөн охин Жюлид чи сайн уу гэж хэлж чадахгүй ш дээ гэхэд тэр түүнтэй мэндэлсэн төдийгүй, бүр сууж байгаад таван минут ярьсан гээч!

Чейс бүхнийг хийж чадна гэж би боддог байв. Бүр өнөөдрийг хүртэл шүү.

Чейс манайд өдөр бүр ирдэг байв. Манайхан ойрхон амьдардаг юм л даа. Манайх тэднийхээс ердөө ганцхан айлын цаана байдаг байв. Гэвч Чейс ням, даваа гарагт ирдэггүй байсан. Бүтэн сайн өдөр тэр сүмд явдаг. Харин даваа гарагт гэр бүлийн үдэштэй байдаг. Тэр гэр бүлийн үдэштээ намайг хэдэн удаа урьсан. Бид жигнэмэг идэж, тоглоом тоглодог байв. Ингэж тоглох нь хөгжилтэй байдаг байлаа.

Хичээлээсээ ирээд бид хоёр ихэвчлэн манайд тоглодог. Аав ээж хоёр ажлаасаа ирээгүй байдаг болохоор түүнтэй цуг байх нь сайхан байдаг. Чейстэй тоглох их хөгжилтэй шүү, бид хамтдаа онигоо зохиох дуртай байв. Чейс их нийтэч зантай, хүн болгонтой найзалдаг. Бусад хүмүүс нэгнийхээ ар хударгаар муу зүйлс ярьдаг байсан. Харин би түүнийг ингэж байхыг хэзээ ч сонсоогүй.

Өнөөдөр Чейс бид хоёр сагс тоглов. Гадаа их халуун байсан болохоор би түүнээс орж юм уух уу? гэж асуулаа.

“Тэгье” гэж хэлэнгээ тэр бөмбөгөө байшингийн урд талын өвс уруу өнхрүүлээд шатаар дээш гарч ирэв.

Бид гэрт ороод гал тогоо уруу явлаа. Намайг хөргөгчөө онгойлгоход, хүйтэн агаар өөдөөс үлээж байлаа. Хальт харвалд хөргөгчинд жүүс, сүү байлаа. Гэвч буланд байсан онгорхой лааз миний анхаарлыг татав.

Аав лаазтай шар айраг онгорхой үлдээсэн байв. Бид хоёр ганц нэгхэн балгасныг аав мэдэхгүй ш-дээ. Би лаазтай шар айргийг хөргөгчөөсөө гаргаад,

“ууж үзэх үү?” гэж асуулаа.

“Энэ чинь юу вэ? гэж Чейс асуулаа.

“Энэ чинь шар айраг байхгүй юү. Манай аав дандаа уудаг юм. Ганц нэг балгасныг мэдэхгүй ш-дээ” гэж намайг хэлэхэд,

Чейс миний өөдөөс ширтэн харлаа. Тэр хөмсгөө зангидаж, гараараа амаа таглав. Тэгээд би түүнээс хэзээ ч сонсохгүй гэж бодсон үгийг тэр надад хэлэх нь тэр.

“Яасан ч үгүй!” гэж Чейс хэлэв.

“Чи үгүй гэв үү?” гэж би асуулаа.

“Шар айраг чамд сайн биш” гэж тэр хэллээ. “Бид үүнийг уух ёсгүй. Шар айраг уух юм бол чамайг буруу юм хийхэд хүргэнэ”.

“Ганц удаа жаахан балгахад яадаг юм” “Намайг харж бай, би чамд үзүүлээд өгье” гэж би хэлэв.

Би лаазтай шар айрагнаас жаахан балгаад инээмсэглэв. Үнэндээ муухай амттай байсан боловч, би үүнийг мэдэгдэхийг хүссэнгүй.

“За харав уу? Би өмнөхөөсөө тэнэг байна уу?” гэж түүнээса суулаа.

“Би гэртээ харилаа. Наадахаасаа дахиж битгий уугаарай. Шар айраг уух чинь муу шүү дээ” гэж тэр хэллээ.

Чейсийг хаалгаар гарч, замаар гэр уруугаа гүйхийг харж байхдаа, би түүнийг бүхнийг хийх зоригтой мөртлөө яагаад шар айраг ганц нэг балгахаас эрс татгалзсаныг гайхан бодож байлаа.

Чейсийг гарсны дараа би дахин ганц нэг балгав. “Заваан юм! Шар айраг гэдэг чинь үнэхээр муухай амттай юм байна”. Лаазтайг буцааж хөргөгчний буланд хийхдээ би ингэж бодов.

Эцсийн эцэст Чейс зөв юм хийжээ.

Зураг чимэглэлийг Жон Замудио; Есүс Христ, Харри Андерсен, Сүмийн Түүхийн музейн зөвшөөрлөөр нийтлэв